Үнэгүй · Нууц үггүй
Гоё урилгаа 3 минутад бүтээ
Хурим, үсний найр, төрсөн өдөр, шинэ жилийн цахим урилгыг утсаараа бүтээж, Messenger-ээр илгээ. Зочдын хариуг бид цуглуулна.
Загварууд
Дарж үзээд, таалагдвал «Энэ загвараар үүсгэх»
Хэрхэн ажилладаг вэ?
- 1
Загвараа сонго
15 гаруй мэргэжлийн загвараас таалагдсанаа сонгоно.
- 2
Мэдээллээ бөглө
Нэр, огноо, байршил, зургаа утсаараа оруулна. Бүгд бэлэн жишээ тексттэй.
- 3
Линкээ илгээ
Messenger, Viber-ээр илгээж, зочдын хариуг шууд хүлээн авна.
Утсанд зориулсан
Зочдын 90% утсаар үздэг — бүх загвар гар утсанд төгс харагдана.
Зочдын хариу
Хэн ирэх, хэдүүлээ ирэхийг автоматаар тоолж, Excel-ээр татна.
Тоолуур ба хуанли
Үлдсэн хугацаа, «Хуанлид нэмэх», газрын зураг, чиглэл бүгд бэлэн.
Гоё preview
Messenger-т илгээхэд нэр, огноо, зурагтай гоё карт гарч ирнэ.
Түгээмэл асуулт
Үнэ төлбөртэй юу?+
Одоогоор бүх загвар, бүх боломж үнэгүй.
Бүртгүүлэх шаардлагатай юу?+
Нууц үг хэрэггүй. Урилгаа нийтлэхдээ утасны дугаараа оруулж, утаснаасаа 144773 дугаарт 6 оронтой код SMS-ээр илгээж баталгаажуулна. Дараа нь хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс утасны дугаараараа нэвтэрч засах, хариугаа харах боломжтой.
Нийтэлсний дараа засаж болох уу?+
Болно. Огноо, байршил, зураг, бүр загвараа хүртэл сольж болно — илгээсэн линк хэвээрээ үлдэнэ.
Зочид юу хийх шаардлагатай вэ?+
Юу ч суулгах шаардлагагүй. Линк дээр дарахад урилга нээгдэж, нэг товшилтоор хариугаа илгээнэ.
Зургаа хэрхэн оруулах вэ?+
Утасныхаа зургийн цомгоос шууд сонгоно. Бид зургийг автоматаар шахаж, хурдан ачаалагддаг болгоно.